Welcome to aGov

Бидний тухай

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улс (БНАУ)-ад суугаа Элчин сайд нь улс орноо БНАУ-д төлөөлөн ажиллахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрыг НҮБ-ын Вена дахь салбаруудад төлөөлөн ажиллаж байгаа Байнгын төлөөлөгч мөн.

Элчин сайдын яам нь:

  • Элчин сайдыг улс орныхоо ашиг сонирхолыг Австри улсад, мөн түүнчилэн Монгол Улсын Засгийн газрын ашиг сонирхолыг олон улсын холбогдох байгууллагад төлөөлөн ажиллахад нь дэмжлэг үзүүлнэ.
  • Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд дөхөм үзүүлнэ, энэ талаар Монгол Улсын Засгийн газарт санал тавина.
  • Суугаа болон хавсран суугаа орондоо Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаална.
  • Консулын болон нотариатын үйлчилгээ үзүүлнэ.
  • Суугаа болон хавсран суугаа оронд амьдарч буй Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална.

ЭСЯ нь дээрхи чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын хууль болон олон улсын хууль, үүний дотор Дипломат харилцааны тухай, Консулын харилцааны тухай Венийн конвенциудад заасан дархан эрх, эрх ямба эдлэнэ.

Зурагтай мэдээ

Энэ 3 дугаар сарын 26-ны өдөр Вена дахь НҮБ-ын салбар төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г