Бүртгэл

Mongolian

Төрсний гэрчилгээ

Төрсний гэрчилгээ авахад дараах материал шаардлагатай. Үүнд:

1. Эцэг, эхийн паспортны хуулбар
2. Хүүхдийн төрснийг гэрчилсэн баримтын хуулбар /гадаадын/
3. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
4. Эцэг, эхийн төрсний гэрчилгээ хүссэн өргөдөл
5. Төрсний гэрчилгээ олгоход шаардагдах (МАЯГТ) мэдээллийг ЭСЯ-ны консулын ажилтанд бичгээр өгнө.
6. Хураамж 10 евро

Гэрлэлтийн гэрчилгээ

Гэрлэлтээ бүртгүүлж, Гэрлэлтийн гэрчилгээ авахад дараах материал шаардлагатай. Үүнд:

1. Гэрлэлтээ бүртгүүлж, гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл 
2. Гадаад паспортын эх хувь 
3. Өмнө гэрлэж байгаагүйг буюу гэрлэлтээ цуцлуулсан талаарх нотлох баримт
4. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлгийг ЭНДЭЭС татаж авна уу.
5. Хураамж 15 евро

Жич: Гэрлэх хосууд ЭСЯ-нд биечлэн ирж бүртгүүлнэ.

Иргэний шинэчилсэн бүртгэл

БНАУ-д амьдарч буй Монгол улсын иргэдийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах ажиллагаа Монгол Улсаас БНАУ-д суугаа ЭСЯ-ны байранд явагдаж байна. Гадаадад оршин суугаа иргэдээ шинэчилсэн бүртгэлд аль болох хүндрэл чирэгдэлгүй бүрэн хамруулах зорилгоор тусгай журам гарган зохицуулсан. Уг журамд зааснаар үндэсний гадаад паспортыг үндэслэн бүртгэнэ. Мөн иргэд өөрсдийн ургийн овог, Монголд бүртгэлтэй хаягаа мэдсэн байх шаардлагатай. Гадаад паспортаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ болон тэдгээрийн архивын лавлагааны аль нэгийг үндэслэж бүртгэж болно. 16-аас доош насны хүүхдүүд зөвхөн ээжийнхээ нэр дээр бүртгэгдэнэ.