Гадаад худалдаа

Mongolian

Монгол Улс 2008 оны байдлаар дэлхийн 100 гаруй оронтой худалдаа хийсэн бөгөөд гадаад худалдааны нийт бараа эргэлт 2008 оны эхний 11 сарын байдлаар 5664.6 сая ам доллар, үүнээс эксплорт 2325.8, импорт 3338.8 ам.доллар болсон байна.

2008 оны байдпаар нийт экспортын 95.3 хувийг зэсийн болон молебдины баяжмал, жонш, түүхий нефть болон нүүрс эзэлж байна.

Түүхий эдийн импортын өсөлтөнд ойн целлюлоз, ган болон үндсэн металл бүтээгдэхүүний хайлш, машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн импортын хэмжээ нөлөөлсөн байна.

Гадаад худалдааны бүтцийг авч үзвэл, экспортын бараа, бүтээгдэхүүнд мал амьтны гаралтай боловсруулсан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, төмрийн хүдэр болон түүхий эд, арьс шир, модон эдлэл, гэрийн тавилга, нэхмэл, сүлжмэл эдлэл, хувцасны бэлэн даавуу материал болон бусад, импортын бараа, бүтээгдэхүүнд төрөл бүрийн загас, жимс ногоо, элсэн чихэр, кофе, ундаа, тос, химийн түүхий эд материал, нефть бүтээгдэхүүн, эм тариа, бордоо, малын тэжээл, цаас картон, барилга, уул уурхайн болон бусад машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, бэлэн хувцасны даавуу материал, хэмжих багаж хэрэгсэл голлон багтаж байна.
Өнөөдөр Монгол Улсад худалдаа болон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах гадаад болоод дотоод эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн байна.

Монгол Улсын гадаад худалдаа холбоотой тодорхой мэдээллийг Монгол Улсын ГХЯ-ны www.mfat.gov.mn, Гаалийн ерөнхий газрын http://www.ecustoms.mn/, Үндэсний Статистикийн Хорооны http://www.nso.mn/v1/index.php, МҮХАҮТ-ын http://www.mongolchamber.mn/en/index.php вэб хуудаснаас авч болно.