Засаглалын хэлбэр

Mongolian

 

Австри нь парламентын бүгд найрамдах улс. Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь чанд тусгаарлагдсан.

 

Төрийн тэргүүн
Холбооны Ерөнхийлөгчийг 6 жилээр ард түмэн шууд сонгодог. Одоогийн Ерөнхийлөгч Хайнц Фишер 2004 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс ажиллаж байна. Тэрээр 2010 онд дахин сонгогдсон.

 

Хууль тогтоох дээд байгууллага
Австрийн парламент нь Холбооны болон Үндэсний зөвлөл гэсэн хоёр танхимтай. Дээд танхим болох Холбооны зөвлөл нь муж улсуудын Засгийн газрын төлөөлөгчдөөс тухайн муж улсын хүн амын тооноос хамааруулан сонгодог 64 гишүүнтэй. Доод танхим болох Үндэсний зөвлөлийг 4 жил тутамд намын нэрсийн жагсаалтаар шууд сонгоно. 183 депутаттай, дөрвөн хувийн босготой. Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгчөөр 2006 оны парламентын сонгуулийн дүнд АСДН-ын төлөөлөгч, хатагтай Барбара Праммер сонгогдон ажиллаж байна.

 

Австри нь Европын парламентад 21 депутаттай, тэднийг Үндэсний зөвлөлийн сонгуулийн дүнг үндэслэн намуудад хувь тэнцүүлэн суудал хуваарилж илгээдэг.

 

Гүйцэтгэх засаглал
2008 оны сонгуулийн дүнд голлох улс төрийн хүчнүүд болсон АСДН, ААН их эвсэл байгуулж Холбооны Засгийн газрыг байгуулсан бөгөөд Холбооны канцлер буюу Ерөнхий сайдаар Австрийн Социал демократ намын дарга Вернер Файманн 2008 оны 12 дугаар сарын 2-ноос, дэд Канцлераар Австрийн Ард түмний намын дарга, Гадаад хэргийн сайд Михайл Шпиндэлэггэр 2011 оны 4 дүгээр сарын 21-нээс эхлэн ажиллаж байна.