Монгол-Австрийн хооронд хийгдсэн өндөр, дээд хэмжээний айлчлалууд

Mongolian

Монголын талаас

  • 1991 - Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдорж 
  • 1992 - Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн, Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогт 
  • 1993 - Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд 
  • 1994 - Ерөнхий прокурор Н.Ганбаяр
  • 1995 - УИХ-ын дарга Н.Багабанди 
  • 1996 - УИХ-ын дарга Р.Гончигдорж
  • 1998 – Гадаад хэргийн яамны ТНБД О.Очиржав
  • 2001 - Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун
  • 2003 - Ерөнхийлөгч Н.Багабанди, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа
  • 2004 - Байгаль орчны сайд У.Барсболд
  • 2005 - УИХ-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд Ч.Улаан, Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүү нар
  • 2006 - Шадар сайд М.Энхсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж
  • 2007 - Ерөнхий сайд М.Энхболд
  • 2010 - Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай
  • 2010 - Ерөнхий сайд C.Батболд
  • 2010 - Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр
  • 2011 - ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж
  • 2012 - ГХ-ны сайд Л.Болд

Австрийн талаас

  • 1992 - Үндэсний хурлын дэд дарга Р.Лихаль
  • 1994 - Ерөнхий прокурор О.Мюллер
  • 1995 - Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Л.Адамович
  • 1998 - Үндэсний зөвлөл дэх Австрийн Ардын намын гадаад бодлогын асуудал хариуцсан төлөөлөгч Др.М.Шпинделеггер
  • 2001 - Эдийн засаг, хөдөлмөрийн дэд сайд И.Майер
  • 2002 - Үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Др.Х.Фишер
  • 2003 - Боловсрол, шинжлэх ухаан, соёлын сайд Э.Гээрэр, Эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн сайд М.Раух-Каллат нар
  • 2010 - Австрийн Үндэсний зөвлөлийн дэд ерөнхийлөгч Ф.Нойгебаур