Нотариат

Mongolian

Банкны магадлагаа, Хувийн бичиг баримт, өргөдлийн үнэн зөвийн тодорхойлолт, хаягийн тодорхойлолт, диплом, жолооны үнэмлэх зэрэг баримт бичгийн орчуулгыг нотариатаар баталгаажуулахын тулд уг баримт бичгийн эх хувийг орчуулгын хамт авч ирж үйлчилгээ хийлгүүлнэ.

Нэгж бичиг баримт бүрийг гурав хүртэл хувиар хийж болно.

Нотариатын үйлчилгээ нь бие даасан шинэ ямарч тодорхойлолт гаргахгүй, гагцхүү тодорхойлж буй баримт бичиг нь жинхэнэ тамгатай, үнэн зөв болохыг, эсвэл уг өргөдөл нь түүн дээр гарын үсэг зурсан хүнийх мөн болохыг, тамга гарын үсэг нь үнэн эсвэл орчуулга зөв болохыг баталгаажуулах жишээтэй юм.

БАРИМТ БИЧИГ БАТАЛГААЖУУЛАХ

Сүүлийн үед манай иргэд Австрид ирж суралцах нь нэмэгдэж буйтай холбогдон Австрийн их, дээд сургуулийн шаардлагыг хангахын тулд бичиг баримтаа зөв бүрдүүлж, журмын дагуу баталгаажуулах явдал чухал болж байна. Олонхи иргэд чухам ямар материал бүрдүүлэхээ мэдэхгүйгээс цаг алдах, хохирох явдал гарч байгаа учир дэмжлэг үзүүлэх үүднээс дорхи мэдээллийг толилуулж байна.

Бүрдүүлэх материал:

  1. Төрсний гэрчилгээ
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  3. Монголын улсын мэдлийн их, дээд сургуульд 2-3 жил суралцсан тухай тодорхойлолт, сурлагын дэвтэр, шаардлагатай бусад бичиг баримт
  4. Дээд боловсрол эзэмшсэн ч Австрийн аль нэг их, дээд сургуульд цаашид үргэлжлэн суралцах, мөн магистр цол хамгаалах хүэлтэй хүмүүс дээд боловсролын диплом, түүнтэй адилтгах баримт бичиг

Эдгээр бичиг баримтыг бүрдүүлсний дараа төрсний гэрчилгээ, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, сурлагын дэвтэр, диплом зэрэг нэг л удаа олгодог баримт бичиг тус бүрийг хуулбарлах, албан ёсны орчуулгын товчоогоор орчуулуулах шаардлагатай.

Чингэсний дараа хуулбар болон орчуулга тус бүрийг хуудас болгон дээр нь эхлээд нотариатаар, дараа нь Монгол Улсын Гадаад хэргийн яамны консулаар баталгаа хийлгэнэ.

Харин Австрийн ГХЯ-наас Монголын яам, тамгын газар болон их, дээд сургуулиудаас олгож буй тодорхойлолт зэрэг олон удаа олгож болдог бичиг баримтын жинхэнэ эх дээр нь баталгаа хийлгэхийг шаарддагийг анхаарах хэрэгтэй. Гэхдээ энэ нь манай орны хууль тогтоомжид нийцэхгүй байгаа учир уул бичиг (Тодорхойлолт, германаар Bescheinigung, эсвэл Bestätigung)-ийг мөн хуулбарлаж, хуулбар дээрээ дээр дурдсан баталгааг хийлгэх бөгөөд харин эх бичгийг нь батлуулалгүй, зүгээр л хавсаргах хэрэгтэйг онцлон анхааруулж байна.

Ийнхүү батлуулсны дараа Улаанбаатар хотноо буй Австрийн өргөмжит консулын газарт хандаж батлагаа хийлгэх ёстой. Эсвэл Монгол улсыг Бээжингээс хавсран суугаа Австрийн ЭСЯ аар батлуулна. Ингэснээр Таны бичиг баримтын хуулбар болон орчуулга Австрийн холбогдох байгууллагаар хүлээн зөвшөөрөгдөхүйц баталгаатай болсон гэсэн үг болно.

Баримт бичиг баталгаажуулах иргэдийн анхааралд

Монгол иргэдийн баримт бичиг баталгаажуулах ажлыг 2009 оны 5 сарын 26 - ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот дахь Австрийн өргөмжит консул болон БНХАУ –ын Бээжин хот дахь Австри Улсын Элчин сайдын яам эрхлэн гүйцэтгэх шинэ журам гарсан тухай Австрийн Гадаад хэргийн яам 2009 оны 6 дугаар сарын 30 ноот бичгээр албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс иргэд баримт бичиг баталгаажуулах асуудлаар дээр дурдсан Австрийн байгууллагуудад хандана уу.

Харин Монголын байгууллагууд, иргэдэд очих бичиг баримтыг гэрчлэх, баталгаажуулах ажлыг тус ЭСЯ урьдын адил гүйцэтгэх болно.

Элчин сайдын Яам

2008 оны 6 дугаар сар

ИТГЭМЖЛЭЛ

Итгэмжлэлийг хувь хүн ЭСЯ-нд өөрийн биеэр ирж хийлгэнэ.

Шаардагдах материалууд:

  1. Итгэмжлэл хийлгэх материалын эх хувь
  2. Итгэмжлэл хийлгэх мэдүүлгийг бүрэн зөв бөглөнө
  3. Гадаад паспортын хуулбар
  4. Түр оршин суугчын үнэмлэхний хуулбар
  5. Итгэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар (Итгэмжлэгч өөрийн иргэний үнэмлэхний болон регистрийн дугаарийг мэдэж байх шаардлагатай)
  6. Итгэмжлэгч нь итгэмжлэгдэгчийн иргэний үнэмлэх, регистрийн дугаар болон гэрийн хаягийг мэдэж байх шаардлагатай
  7. Хураамж

МАЯГТУУД