Паспорт

Mongolian

Шинэ Паспорт

Шинэ загварын гадаад паспорт гарсантай холбогдон 2002 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл олгож байсан энгийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоосон тул Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв (ИБМУТ) Монгол иргэдэд шинэ паспорт олгож байгаа болно. Шинээр паспорт авахыг хүссэн иргэд материалаа зохих журмаар бүрдүүлж ЭСЯ-нд өгнө. ЭСЯ материалыг ИБМУТ-д хүргүүлж бичилт хийлгүүлнэ. Шинээр паспорт авахад 2,5-3,5 сарын хугацаа шаардагдах тул паспорт захиалахдаа үүнийг бодолцоно уу.

Бүрдүүлэх материал

  1. Паспорт авах мэдүүлэгийг ЭНДЭЭС татаж авна уу, эсвэл ЭСЯ-наас авч бөглөнө үү.
  2. 3,4х4,5 хэмжээтэй, цагаан дэвсгэртэй өнгөт зураг 4 хувь.
  3. Хуучин паспорт буюу иргэний үнэмлэхийн хуулбар.
  4. 55 евро, хуучин паспорт (үрэгдүүлсэн бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт). 
  5. ИБМУТ-өөс лавлагаа авах шаардлага гарвал тэдний баталсан журмын дагуу хураамж авна.
  6. Өргөдөлд оршин суугаа хаяг, утасны дугаараа тодорхой бичсэн байх шаардлагатай.

 Паспортын хүчинтэй хугацаа сунгах

Бүгд Найрамдах Австри Улсад оршин суугаа Монгол Улсын иргэн Та гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгуулах тохиолдолд дараахь материалыг бүрдүүлж, ЭСЯ-нд өөрийн биеэр авчирна уу.
1. Иргэний цахим үнэмлэх, эсхүл түүний хуулбар
2. Гадаад паспорт
3. Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгуулахыг хүсэгчийн маягт
Паспортын хүчинтэй хугацааг сунгахад нэг жилийн 10 евро бөгөөд 1-5 хүртэл сунгана.
Жич: Гадаад паспортын хүчинтэй хугацааг зөвхөн 2 удаа сунгах боломжтой байдаг бөгөөд хугацаа сунгуулахаар ирэхдээ таны паспортад сунгалт хийх боломжтой эсэхийг анхаарна уу. Түүнчлэн 2002 оны 11 дүгээр сараас өмнө олгогдсон хуучин паспортын хүчинтэй хугацааг сунгах бөгөөд ийм паспорт эзэмшигч иргэд шинээр паспорт захиалах шаардлагатай болно.

Буцах үнэмлэх

Шаардагдах материал:

  1. Иргэний үнэмлэх
  2. Цагдаагийн тодорхойлолт
  3. Цээж зураг 2 хувь (3.5Х4.5см хэмжээтэй, цагаан артай)
  4. Хураамж 65 евро
  5. ЭСЯ-нд хандсан хувийн ӨРГӨДӨЛ зэргийг бүрдүүлнэ.

Мөн энэхүү веб хуудасны Буцах үнэмлэх хүсэгчийн анкетийн ЭНДЭЭС татаж авч бүрэн зөв бөглөнө. Буцах үнэмлэхийг ажлын 3-5 хоногийн дотор гаргаж өгнө. Хэрэв интернетийн мэдүүлгийг бөглөөгүй тохиолдолд илүү хугацаа зарцуулагдаж болно. Буцах үнэмлэх мэдүүлэх иргэдийн асуудлыг Улаанбаатар дахь ИБМУТ-өөс лавладаг учир тодорхой цаг зарцуулдаг болохыг анхаарч ажлаа эртнээс зохицуулна уу. Бид та бүхнийг чирэгдүүлэхгүй байх үүднээс интернетийн мэдүүлгийг нэвтрүүлж байна.

Санамж: Дамжин өнгөрөх нислэгээс бусад тохиолдолд дайран өнгөрөх орныхоо дамжин өнгөрөх виз авах шаардлагатайг анхаарна уу.