Товч намтар

Mongolian

Гунаажавын Батжаргалын товч намтар
1966 онд Дундговь аймагт төрсөн. Гэр бүлтэй. 2 охинтой. Орос, англи хэлний мэдлэгтэй.
Боловсрол:
1984 10 жилийн дунд сургууль төгссөн.
1984 - 1985 Орос хэлний багшийн дээд сургуульд суралцсан.
1985 - 1990 Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж төгссөн.
1995 - 1996 Британийн Засгийн газрын Чивинингийн тэтгэлгээр Зүүн Английн Их сургуульд хөгжлийн эдийн засгийн мэргэжлээр суралцаж төгссөн.
2004 оны 1-3 сар Женев хотноо Дэлхийн худалдааны байгууллагад Олон улсын худалдааны чиглэлээр дамжаанд суралцсан.
Ажлын дадлага, туршлага:
1990 Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд мэргэжилтэн
1991 оны 8 дугаар сард дипломат албанд орж ажилласан.
1991 - 1997 ГХЯ-ны Европ, Америкийн газарт ажилтан
1997 - 2000 Лондон дахь ЭСЯ-нд хоёрдугаар нарийн бичгийн дарга
2000 - 2003 ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газарт ажилтан, дэд захирал
2004 - 2005 Австри дахь ЭСЯ, Вена дахь НҮБ-ын салбар төв, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх
2006 - 2008 ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, дэд захирал
2009 оны 2 дугаар сараас 2013 оны 2 дугаар сар хүртэл Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал
2013 оны 2 дугаар сарын 18-наас Монгол Улсаас Австрид суух элчин сайд бөгөөд Вена дахь НҮБ-ын салбар төв, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч