Хүн ам

Mongolian

Австрийн хүн ам нь 2012 оны байдлаар 8,460,390 байна. Хүн амын өсөлт жилд дунджаар 0,8 хувьтай. Нийт хүн амын 98 хувь нь герман хэлээр ярьдаг, албан ёсны хэл нь герман хэл юм. Үлдэх 2 хувь нь хорват, унгар, словен, чех, словак, румын хэлүүдээр ярилцдаг. Хүн амын ихэнх хувь нь христийн шашинтан бөгөөд 78 хувь нь католик, 5 хувь нь протестант ургалынх. 4.5 хувь нь бусад шашин шүтдэг.