Aвстри улсын тухай

Mongolian

Republik Österreich
Бүгд Найрамдах Австри Улс

 

Төрийн далбаа
Төрийн сүлд
Location

 

 

 

Австри (Герман хэл: Österreich), албан ёсоор Бүгд Найрамдах Австри Улс (Герман хэл: Republik Österreich) нь төв Европт орших далайд гарцгүй улс юм. Хойд талаараа Герман, Чех, зүүн талаараа Словак, Унгар, өмнөд талаараа Словени, Итали, баруун талаараа Швейцари, Лихтенштейн улсуудтай тус тус хиллэдэг. Нийслэл нь Дунай мөрний эрэг дээр орших Вена хот юм.

 

Орчин үеийн Австрийн түүх нь 9-р зуунд дээд, доод Австрийн нутаг дэвсгэрт хүн ам ихсэх үеэс эхлэсэн байна. 996 онд "Остаррихи" (Ostarrichi) гэдэг нэр албан ёсны бичигт тэмдэглэгдэн үлджээ. Энэ үг нь одоо Оостеррайх (Österreich) болтлоо хувьссан ажээ.

 

Австри нь парламентийн засаглалтай төлөөллийн ардчилсан системтэй бөгөөд есөн холбооны мужтай. Мөн үүрдийн үл довтлох байдлыг тунхагласан зургаан Европын орны нэг бөгөөд Үндсэн хуулинд нь тийнхүү заагдсан байдаг цөөн орнуудын нэг юм. 1955 оноос НҮБ, 1995 оноос Европын холбооны гишүүн байна.