Итгэмжлэх захидал барив

Энэ 3 дугаар сарын 26-ны өдөр Вена дахь НҮБ-ын салбар төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Батжаргал Авлигын эсрэг олон улсын академийн захирал Мартин Кройтнерт итгэмжлэх захидал барив.

Итгэмжлэх захидал барьсны дараа тэд Монгол Улс, Авлигын эсрэг олон улсын академийн хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагааны төлөв байдлын талаар ярилцав.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Авлигатай тэмцэх олон улсын академийн хооронд өнгөрсөн оны 8 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсныг Байнгын төлөөлөгч Г.Батжаргал онцлоод Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдоос илгээсэн урилгыг М.Кройтнерт гардуулав.

Add new comment

Filtered HTML

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Allowed HTML tags: <a> <em> <strong> <cite> <blockquote> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd>
  • Lines and paragraphs break automatically.

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.