Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Бүгд Найрамдах Австри Улсад хийх албан ёсны айлчлал эхлэлээ

14 October 2014
Mongolian

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод албан ёсны айлчлал хийхээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүрэлцэн ирлээ. Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Хофбүрг ордны дэргэдэх Бүргхоф талбайд албан ёсоор угтан авлаа. Угтах ёслолд Австри Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Политцер, Ерөнхийлөгчийнгадаадбодлогынзөвлөх Хелмүт Фройденшүс, Австри Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Гинер Райхл нар оролцов. Угтан авах ёслолын дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар дурсгалын зураг авахуулав. Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын ганцаарчилсан уулзалт үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч аравдугаар сарын 14-15-нд хийх айлчлалынхаа үеэр Австри Улсын Үндэсний Зөвлөлийн тэргүүн дэдерөнхийлөгч Карлхайнц Копф-той албан ёсны уулзалт хийхийн зэрэгцээ Вена хотноо байрлах НҮБ-ын салбар төвийн байраар зочилж, Австри Улсад ажиллаж, сурч байгаа Монгол иргэдтэйгээ уулзан, Австрийн бизнес форумыг нээж үг хэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал нь Бүгд Найрамдах Австри улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна.

Add new comment

Filtered HTML

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Allowed HTML tags: <a> <em> <strong> <cite> <blockquote> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd>
  • Lines and paragraphs break automatically.

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.